Арьс, шир

2018-10-21 "Сарлаг ямааны арьсыг эко технологиор боловсруулж, гутал үйлдвэрлэх боломж" сэдэвт семинар Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа.

Огноо: 2018.10.23 | Салбар: Арьс, шир | Нийтлэлч: .Admin

2018-10-21 "Сарлаг ямааны арьсыг эко технологиор боловсруулж, гутал үйлдвэрлэх боломж" сэдэвт семинар Мишээл экспо төвийн VIP өрөөнд зохион байгуулагдлаа.Тус семинарыг ХХААХҮЯ, АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн багийнхан хамтран зохион байгуулж байгаа ШУТИС-ын Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Мон-Ирээдүй XXK, Монгол Шевро XK, Бесүд, ХАС гутлын үйлдвэрүүд, ХҮСТҮБ-ийн Армоно нэгдэл зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавьлаа. ШУТИС-ын ХҮСХТ-ын захирал Т.Төрмөнх " Лабораторийн аргаар сарлагийн шир, ямааны арьсыг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй технологиор боловсруулж хүүхдийн гутлын өнгөний савхин материал гаргах, Мон-Ирээдүй ХХК-ийн гадаад худалдааны менежер Б.Батдаваа Арьс ширний үйлдвэрт хүүхдийн гутлын өнгө дотрын савхи боловсруулах, Монгол Шевро ХХК-ны ерөнхий технологич Б.Дэлгэрмаа-Монгол Шевро ХХК-д хийсэн туршилтын дүн зэрэг илтгэлийг хэлэлцүүллээ. Үдээс хойшхи хуралдаанаараа Сурагчдын гутлын дизайн, загварын чиг хандлага бөөний үйлдвэрлэл сэдвээр Бесүд үйлдвэрийн захирал С.Сайнням, Хас гутлын үйлдвэрийн захирал Даваамагсар нар, Гутлын өнгө дотрын зориулалтын савхи болон гутлын стандарт үзүүлэлтийг лабораторийн сорилт, туршилтаар шалгаж баталгаажуулах нь сэдвээр Армоно нэгдлийн П.Насанжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлээ. Хэлэлцүүлэг семинарыг ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын ахлах мэрэгжилтэн Д.Амаржаргал удирдан явууллаа.

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook