АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ САНАА

Дижитал хөдөө аж ахуйн бизнес

Огноо: 2018.06.30 | Салбар: АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ САНАА | Нийтлэлч: .Admin
“Дижитал хөдөө аж ахуйн бизнес” сэдэвт олон улсын семинар 2018 оны 6 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөгчид оролцсон тус семинарыг Монголын Бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын холбоо, МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, SECIM Нэмүү өртгийн сүлжээ төсөлтэй хамтран зохион байгууллаа. 

Дижитал хөдөө аж ахуйн бизнесийн талаар ойлголт өгөх, хөдөө аж ахуйд дижитал технологийг хэрхэн нэвтрүүлэх, амжилттай хэрэгжүүлсэн тэргүүн туршлага, загварууд, дэлхийн чиг хандлага, хөдөө аж ахуйн бизнесийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой семинарыг төгсөгчдөд Азийн бүтээмжийн байгууллагын сертификат олгожээ. 

Техник, технологийн дэвшлийн эрин үед шинээр хүч түрэн орж ирж буй дижитал бизнес гэдэг ойлголт нь дотоод болон гадаад үйл ажиллагаагаа технологид суурилсан ухаалаг тогтолцоонд шилжүүлэхийг хэлдэг байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дижитал хөдөө аж ахуйг хөгжүүлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг ханган, тэжээх боломжтой гэж үздэг. Иймд сүүлийн жилүүдэд Азийн бүтээмжийн байгууллага нь үйл ажиллагааныхаа гол чиглэлийн нэгээр гишүүн орнуудын дижитал хөдөө аж ахуйн бизнесийн талаарх ойлголт, хандлага, нэвтрүүлэлтэд анхаарлаа хандуулж байна.
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook