СУРГАМЖ ТУРШЛАГА

Японд суралцсан тэмдэглэл- Зөгийн аж ахуй-Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Гуравдугаар хэсэг: Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд) Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг 2016 оны 12 дугаар сарын 12-21 Нэгдүгээр хэсэг: Зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа Хоёрдугаар хэсэг: Зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, зөгийд тохиолддог өвчин эмгэг, тэмцэх арга хэмжээ ... Энэ удаа зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог дөрвөн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан тухай мэдээлэл хуваалцъя. https://vetmn.blogspot.com/2017/01/blog-post_18.html#more

Огноо: 2018.06.01 | Салбар: СУРГАМЖ ТУРШЛАГА | Нийтлэлч: У.Туул

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Гуравдугаар хэсэг: Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд) https://vetmn.blogspot.com/2017/01/blog-post_18.html#more

Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг 2016 оны 12 дугаар сарын 12-21
Нэгдүгээр хэсэг: Зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа
Хоёрдугаар хэсэг: Зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, зөгийд тохиолддог өвчин эмгэг, тэмцэх арга хэмжээ
... Энэ удаа зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог дөрвөн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан тухай мэдээлэл хуваалцъя.Доорх мэдээллийг боловсруулахдаа сургалтын материалаас ашигласан болно.
1. Хүнс, хөдөө аж ахуйн материалын хяналтын төв (Food and Agricultural Materials Inspection Center / цаашид FAMIC гэх)
FAMIC нь хүнс, хөдөө аж ахуй (ХАА)-н материалд хяналт, шинжилгээ хийх замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Байгууллагын үндсэн чиглэл:
• Бордоо, хөрс сайжруулах материал, ХАА-н зориулалттай химийн бодис, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах
• ХАА, ой, далайн гаралтай бүтээгдэхүүний чанар, шошгололтыг сайжруулах
Мөрдлөг болгодог хууль эрх зүйн баримт бичгүүд:
• Бордооны хяналтын тухай хууль
• Хөрсний үржил шимийг хангах тухай хууль
• ХАА-н зориулалттай химийн бодисыг зохицуулах тухай хууль
• Тэжээлийн аюулгүй байдлын тухай хууль
• Тэжээвэр амьтны хоолны аюулгүй байдлын тухай хууль
• Японы ХАА-н стандартын тухай хууль
• Хүнсний бүтээгдэхүүнийг шошголох тухай акт
• Хүнсний аюулгүй байдлын үндсэн акт
• Картахенагийн хууль
FAMIC нь төрийн байгууллага учраас бордоо, ХАА-н зориулалттай химийн бодис, тэжээл, хүнсний үйлдвэр болон холбогдох бусад байгууламжид нэвтэрч газар дээр нь хяналт тавих эрхтэй.
Бордооны аюулгүй байдлын талаар:
Японы ХАА, ой, загас агнуурын яам (ХААОЗАЯ)-наас баталсан стандартад нийцсэн бордоог бүртгэж, үйлдвэрлэх, импортлох, худалдах эрх олгодог.
FAMIC нь үйлдвэрлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу бүтээгдэхүүн нь Бордооны хяналтын тухай хуульд заасан стандартад нийцсэн эсэхтэй газар дээр нь очиж танилцан дээж авч лабораторит шинжилнэ.

Мөн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт болон бордоо үйлдвэрлэгчдээс гаргасан хүсэлтийн дагуу стандартыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлдэг.
ХАА-н зориулалттай химийн бодисын аюулгүй байдлын талаар
FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодис бүртгүүлэх өргөдлийг хүлээн авч ХАА-н зориулалттай химийн бодисыг зохицуулах тухай хуульд нийцсэн эсэхийг нь хянадаг. Өргөдөлд дараах мэдээллийг багтаана. Үүнд: тухайн бодисын үйлчилгээ, тариалангийн ургамалд үлдэх үлдэгдэл, тариалангийн ургамал, хүн, амьтанд үзүүлэх хорт нөлөө, хөрс, ус, экосистемд үзүүлэх сөрөг нөлөөг шинжилсэн дүн. Эдгээр үзүүлэлтийг дээжний хамт ирүүлж FAMIC-ийн нотлох шинжилгээнд оруулна.
Мөн FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодисыг бүртгүүлэхэд шаардлагатай шинжилгээ хийдэг бусад лабораториудыг хянаж, Лабораторийн сайн дадлыг мөрдөж байгаа эсэхийг нь нягтлах үүрэгтэй.
FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодисын үйлдвэрт очиж тухайн бүтээгдэхүүн горимын дагуу үйлдвэрлэгдсэн эсэхийг нотлох үйлдвэрлэлийн бүртгэл болон холбогдох бусад бичиг баримтыг шалгахаас гадна лабораторийн шинжилгээнд дээж авна.
Малын тэжээлийн аюулгүй байдлын талаар
FAMIC нь тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч компани дээр очиж бүтээгдэхүүн нь ХААОЗАЯ-наас баталсан стандарт, зааврын дагуу үйлдвэрлэгдсэн эсэхийг нотлох үүднээс үйлдвэрлэл/импортын бүртгэл болон холбогдох бусад баримт бичгийг нь шалгадаг. Мөн лабораторийн шинжилгээнд дээж авч тэжээлийн нэмэлт болон аюултай бодисын хэмжээ тогтоосон түвшинд буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй эсэхийг нотолно.
Мөн үхрийн тархи сархиагтах эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор амьтны гаралтай тэжээлийн үйлдвэрт хяналт явуулдаг.
Антибиотик зэрэг тэжээлийн нэмэлтийг зах зээлд нийлүүлэхээс өмнө FAMIC-ийн шинжилгээнд зайлшгүй оруулах ёстой. Харин “Үйлдвэрлэлийн сайн дадлаар баталгаажсан бүтээгдэхүүн” болох нь бүртгэгдсэн тохиолдолд энэхүү шинжилгээг хийлгэх шаардлагагүй.
Тэжээвэр амьтны хоолны аюулгүй байдлын талаар
2009 оны 6 дугаар сард батлагдсан Тэжээвэр амьтны хоолны аюулгүй байдлын тухай хуулийн дагуу FAMIC нь тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэгч, импортлогч компани дээр очиж үйлдвэрлэлийн болон импортын бичиг баримтыг нь шалган бүтээгдэхүүн нь ХААОЗАЯ болон Хүрээлэн буй орчны яамнаас баталсан стандартад нийцсэн эсэхийг баталгаажуулдаг.
Мөн лабораторийн шинжилгээнд дээж авч тэжээлийн нэмэлт болон аюултай бодисын хэмжээ тогтоосон түвшинд буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй эсэхийг нотолно.
Японы ХАА-н стандарт (Japanese Agricultural Standard / цаашид JAS гэх)-ын тогтолцоог мөрдүүлэх
ХАА, ойн гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, хэрэглээний зүй зохистой байдлыг хангах зорилгоор ХААОЗАЯ-наас ХАА-н стандартын тухай хуулийн хүрээнд хүнс, модон бэлдэцийн JAS стандартыг боловсруулдаг. JAS стандартад нийцсэн болох нь эрх бүхий баталгаажуулах байгууллагаар нотлогдсон бүтээгдэхүүн шошгон дээрээ JAS тэмдэг тавина
AS стандартыг хангасан эсэхийг баталгаажуулах үйл ажиллагаа явуулах эрх авахыг хүссэн байгууллага FAMIC-т өргөдөл гаргана. FAMIC-аас тухайн байгууллага дээр очиж үйл ажиллагаа, бичиг баримт нь ISO/IEC 17011-т заасан шалгуурт тэнцэх эсэхийг шалгадаг. Мөн баталгаажуулах үйл ажиллагаа явуулах эрх авсан байгууллагуудад тогтмол хугацаанд аудит хийнэ.
JAS стандартыг батлагдсанаас хойш 5 жилээс дээшгүй хугацаанд эргэн нягталж, нийгмийн хэрэгцээ шаардлагад тохируулан шинэчилдэг. Энэхүү эргэн нягтлах ажлыг ХААОЗАЯ-ны хүсэлтээр FAMIC гүйцэтгэнэ.
Хүнсний бүтээгдэхүүнийг зохистой шошголох талаар
Хэрэглэгчдийн хэрэг эрхлэх агентлагаас Хүнсний бүтээгдэхүүнийг шошголох тухай актын хүрээнд хүнсний бүтээгдэхүүний нэр, орц найрлага, хадгалаасласан арга, үйлдвэрлэгчийн нэр, хаяг зэрэг мэдээллийг шошгонд хэрхэн бичих тухай стандарт баталдаг.
FAMIC нь зах зээлд борлогдож буй хүнснээс дээж худалдан авч лабораторит шинжлэн зөв шошголсон эсэхийг нь шалгана. Хэрэв шошгон дээрх мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй бол FAMIC болон ХААОЗАЯ-ны албаныхан газар дээр нь очиж хяналт хийнэ.
Мөн зохисгүй болон хуурамч шошголсон хүнсний талаар хэрэглэгчдээс мэдээлэл авах шууд утас ажиллуулдаг.
FAMIC-ийн салбаруудын байршил (www.famic.go.jp)
FAMIC нь Пестицидын Үлдэгдлийн Кодексын Хорооны бүрэлдэхүүнд орж, хүнс, амьтны тэжээл дэх пестицидын үлдэгдлийн дээд хязгаарыг тогтоох ажиллагаанд оролцдог.
Түүнчлэн Олон улсын стандартчилалын байгууллагын холбогдох Техникийн Хороо, Дэд Хороонд Япон улсыг төлөөлөхөөс гадна 2009 онд Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын Малын тэжээлийн аюулгүй байдал, шинжилгээний стандарт боловсруулахад 'Хамтран ажиллах төв' болжээ.
Тус байгууллагын лаборатори нь генийн өөрчлөлттэй шар буурцгийн шошонд ДНХ-ийн чанарын шинжилгээ хийх, улаан буудайд фузариум микотоксины тоон шинжилгээ хийх чиглэлээр ISO/IEC 17025 итгэмжлэл авсан. 2. Японы Хүнсний судалгааны лаборатори (Japan Food Research Laboratories / цаашид JFRL гэх)
JFRL нь иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлээр технологийн дэвшил ашигласан чанарын баталгаатай шинжилгээг шударга, бие даасан байдлаар хийж, тогтсон цагт алдаа мадаггүй үр дүн гаргах зорилготой.

Тус лаборатори нь ISO 9001: 2008 олон улсын чанарын менежментийн стандартыг хангасан. Мөн хүнс болон бусад материалд хийдэг хими, нян судлал, цацраг идэвхжил/радиац, бактерийн эсрэг бэлдмэлийн үйлчлэлийг тодорхойлох шинжилгээнүүд нь ISO/IEC 17025 (JIS Q 17025) итгэмжлэл авсан.

Хүнс, малын тэжээлд тэжээллэг, эрүүл ахуйн шинжилгээ хийдэг бөгөөд тэжээллэгийн шинжилгээний үр дүн нь тухайн бүтээгдэхүүний шошгонд бичигддэг. JFRL нь Хүнсний эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль эрх зүйн хүрээнд пестицидын үлдэгдэл, нян судлал, химийн бохирдол болон байгалийн гаралтай хорны шинжилгээ хийдэг.
Эрүүл ахуйн шинжилгээний хамрах хүрээг онцолж дурьдвал:
Гений өөрчлөлттэй организм илрүүлэх
Хүнсэнд харшил төрүүлэгч илрүүлэх
Хүнсний бүтээгдэхүүнийг импортлохоос өмнө болон гаалийн үзлэгийн үед нь шинжлэх
Хүнсний эрүүл ахуйн хуульд заасан стандарт шинжилгээ: хүнсний нэмэлт, ундаа, хөлдүү хүнс, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн гэх мэт
Пестицидын үлдэгдэл, малын эмийн үлдэгдлийн шинжилгээ: антибиотик, бактерийн эсрэг нийлэг бэлдмэл гэх мэт
Нянгийн шинжилгээ: бичил биетийг тоолох, хүнс хордуулагч бодис илрүүлэх, бактер, хөгц мөөгөнцрийг өсгөвөрлөж тодорхойлох
Хүнд метал илрүүлэх: хүнцэл, хар тугалга, кадмий, мөнгөн ус гэх мэт
Химийн бохирдол илрүүлэх: полихлорт бифенил, диоксин, дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулагч гэх мэт
Микотоксин: афлатоксин, фумонизин гэх мэт
Гадны хольц, хэвийн бус байдлыг илрүүлэх (хэлбэр, амт, өнгө хувирсан)

Цацраг илрүүлэх
Цацраг идэвхт нуклидын шинжилгээ (Cs-134, Cs-137, I-131)
Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгслийн шинжилгээ, орчны шинжилгээ, гэр ахуйн хэрэгсэл, химийн гаралтай бүтээгдэхүүнд эрүүл ахуй, биологийн аюулгүй байдлын шинжилгээ хийнэ.
JFRL нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм 

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook