ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Зөгийн салбарын дугуй ширээний зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг

Огноо: 2018.01.10 | Салбар: ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | Нийтлэлч: .Admin

Зөгийн салбар - Дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг      
АХБ ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ХАА өртгийн сүлжээг дэмжих төслийн Техник туслалцааны баг нь төслөөс гаргасан санаачлага болон, хамтран ажиллагч зарим байгууллагуудын хүсэлтээр зөгийн салбарын мэдлэг мэдээлэл солилцох дугуй ширээний уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 04, 12 дугаар сарын 25 -нд тус тус нийт 3 удаа зохион байгуулаад байна. Дугуй ширээнийуулзалт хэлэлцүүлэгт Улаанбаатар их сургууль, Монголын зөгийчдийн нийгэмлэг, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ сумын зөгийн аж ахуйн компани, Батсүмбэрийн Үйлдвэр туршилтын станц, Гацуурт ХХК, Михачи ХХК, Пирмакультур ХХК, ТТ, ТХН, ХХААХҮЯ зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн нийт 12-15 хүн оролцов. Хэлэлцүүлгээр i) Техник туслалцааны хүрээнд хийгдэж буй ажлын явц, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зорилт, гарах үр дүн; ii) мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, зорилт, төслийн үйл ажиллагаатай уялдах байдал мөн гадаадын донор төслүүдээс авч буй дэмжлэг; iii) Зөгийчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын чиглэл, агуулгыг нарийвчлан боловсруулах; iv) Сургагч багш болон зөвлөх бэлтгэх, тэдгээрт зориулсан сургалт, v) стандарт шинэчлэн боловсруулах хэрэгцээг тодорхойлох ба ажлын хэсэг байгуулах; vi) балны биологийн идэвхит болон анти-оксидант чанарын судалгаа; v) зөгийн аж ахуйн үндэсний мэдээллийн сан байгуулах; vi) бэлчээрийн менежмент зэрэг тодорхой асуудлуудаар хэлэлцүүлэг хийсэн юм.
Ø Зөгийчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын чиглэл агуулгад Хөдөө аж ахуйн зохистой дадал, арчилгааны дэвшилт технологи, бэлчээр тэжээл, өвчин, урьдчилан сэргийлэх, бал хураах технологи асуудлуудыг зайлшгүй оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарав. Мөн өмнө хэрэглэж байсан арчилгааны технологи, календарчилсан төлөвлөгөөг дахин хянаж алдсан зүйл дээрээ суралцах хэрэгтэйг зөвлөмж болгов.Төлөвлөсөн сургалтад ёс зүйн талаар тодорхой хэмжээний мэдлэг олгох цаг хэрэгтэйг зөвшилцөв. 
Ø Бэлчээрийн менежментийн асуудлаар журам боловсруулах, орон нутгийн гол байгууллагууд сумдын газрын даамал, Иргэдийн хуралтай холбоотой ажиллаж зөв ойлголт мэдлэг хүргүүлэх, энэ тал дээр төрийн бус байгууллагуудийн дэмжлэг хэрэгтэй байгааг хэрэгтэй байна гэв.
Ø Сургагч багш болон зөвлөх бэлтгэх сургалт. Оролцогсод Төсөлд оролцогч гурван үйлдвэрээс тус бүр 2, ХАА-н ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төвөөс 2, төрийн бус 2 байгууллагаас тус бүр нэг, нийт 10 хүн сургагч багшаар бэлтгэх саналыг дэмжив.
Ø Стандарт шинэчлэн боловсруулах. Одоогоор 7 стандартыг шинээр боловсруулан 5 стандартыг шинэчлэх ажил явагдаж байна Эдгээрээс зөгийн балны чанарын стандартыг шинэчлэхэд тус төслөөс дэмжлэг үзүүлэх ялангуяаБал шинжлэх аргуудыг өөрчлөх, стандартуудыг боловсруулахад техник туслалцаа хэрэгцээтэй байгааг тодорхойлов. Үүнийг хэрэгжүүлэхэд стандарт боловсруулах ажлын хэсэг байгуулах зүйтэй гэсэн санал нэгтгэн ХХААХҮЯ, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлэгийн хүрээлэн, Мал эмнэлэгийн төв лаборатори, Зөгийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц, Монголын зөгийчдийн нийгэмлэг, Монголын зөгийчдийн нийгэмлэг, ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл зэрэг нийт 11 хүний төлөөллөөс бүрдсэн байхаар санал болгож ХХААХҮЯ/ТЗН-ээр баталгаажуулахаар зөвшилцөв. 
Ø Балны биологийн идэвхит болон анти-оксидант чанарын судалгаа судалгааг зайлшгүй хэрэгжүүлэх нь зүйтэй энэ ньүйлдвэрлэгчдээс төслийн хүрээнд хүлээж байгаа зорилтын нэг. Монголын зөгийн балны онцлог давуу талыг үзүүлэлтийг гаргах улмаар экспортлох сурталчилахад бодит үр дүнтэй таниулах ажил болно гэж үзэж байна. Тодорхой ургамал тухайлбал, ганга, мангир, тааны балыг судлан онцлогийг гаргаж ирэх, түүн дээр төсөл дэмжлэг үзүүлж болох юм. Олон улсын туршлагаас харахад зөгийн балныхаа чанарыг антиоксидант чанараар нь уралдуулж байна. Иймээс зайлшгүй хийх ажлын нэг гэж үзлээ. Гэхдээ энэ нь их чухал бөгөөд ажлын хүрээ ихтэй судалгаа байна. Иймд тус төслийн төлөвлөсөн санхүүжилтийг хүрээнд ямар ажил хийгдэхийг харгалзан оновчтой төлөвлөлт хийх хэрэгтэйг зөвлөмж болгов.


         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook