Зөгийн аж ахуй

Зөгийн аж ахуйг дэмжигч донор байгууллагуудын уулзалт 2018 оны 07 сарын 17-18 нд Cэлэнгийн Мандал сумын Түнхэл тосгонд болно

Монголын зөгийн аж ахуйг дэмжигч донор байгууллагуудын уулзалт 2018 оны- 07 сарын 17- 18 ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл Тосгонд зохион байгуулагдана. Уулзалтаар Монголын зөгийн аж ахуйн өнөөгийн байдал сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, зөгийн загвар аж ахуйтай танилцана. Уг уулзалтыг Монголын зөгийчдийн нийгэмлэг, “Аравт” бизнесийн нэгдэл зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд ХХААХҮЯ, МХАҮТ, НҮБ-ийн ХААБ, Дэлхийн банк, АХБ, ЕХ, ЕСББ, Жайка ОУБ, ТИКА ОУБ-ын болон SECIM C2 төсөл, Монголын худалдааг дэмжих TRAM төсөл, АХБ-ны “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн cүлжээг дэмжих” TA89620 төcлийн зэрэг 30 гаруй төлөөлөл оролцох юм байна.

2018.07.06 | Зөгийн аж ахуй | admin | 187 | 0

2018 он гарсаар Зөгийн аж ахуйн салбарт 7 гэрээт ажил гүйцэтгэж байна

2018 он гарсаар “ЗӨГИЙН АЖ АХУЙH САЛБАР”-т дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд ажил гүйцэтгүүлэх, санхүүжүүлэх 7 гэрээг байгуулан ажиллаж байна.

2018.07.05 | Зөгийн аж ахуй | admin | 144 | 0

Зөгийн аж ахуйнханд зориулсан сургалт боллоо

2018-06-06 нд Зөгийчид болон Зөгийн аж ахуй эрхлэгчидэд зориулсан технологийн болон чанарын удирдлагын сургалт ХААҮИС-ийн байранд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг зөвлөх багш Н.Тогтохбаяр, С.Баатарсайхан,З.Дэлгэрмаа, Т.Туяа, Нямгарав гар удирдан явуулав. Сургалтанд зөгийн аж ахуй эрхлэгчид болон аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл бүхий 20 гаруй хүн оролцлоо. Сургалтаар зөгийн аж ахуйн арчилгаа маллагаа, бизнес төлөвлөгөө эдийн засгийн асуудал, Хөдөө аж ахуйн зохистой дадлын /GAP/-ийн талаархи сэдвүүд орсон бөгөөд оролцогсод багаар ажиллаж аж ахуйн төлөвлөлт, аж ахуйн зураглал хийх талаар суралцлаа. Зөгийн аж ахуйтай холбоотой видео хичээлүүдийг тайлбартайгаар зааж тайлбарлалаа.

2018.06.07 | Зөгийн аж ахуй | admin | 59 | 0