Зөгийн аж ахуй

2018-10-20 "Зөгийн балны техникийн шаардлага болон бал шинжлэх стандартыг шинэчлэх" зөвлөгөөн боллоо

2018-10-20 "Зөгийн балны техникийн шаардлага болон бал шинжлэх стандартыг шинэчлэх" зөвлөгөөн /ХАА-н хоршоологчдын холбооны байранд 4 давхарт/ үргэлжилж байна. Оролцох сонирхолтой иргэдийг урьж байна. Зөвлөлгөөн 18 цаг хүртэл үргэлжилнэ.Зөвлөлгөөний үеэр ХХААХҮЯ-ны зөгийн асуудал хариуцсан мэргэжилтэн,бал бэлтгэн нийлүүлэгчид, УМЭАЦ төв лабораторийн төлөөлөл,ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн Зөгийн АА зөвлөх, ТББ-ын төлөөлөл оролцож санал зөвлөмжөө өгч идэвхитэй ажиллалаа.

2018.10.20 | Зөгийн аж ахуй | admin | 146 | 1

2018-09-18 нд Балт зөгийг хүлэмжийн гүзээлзгэний тоос хүртээлтэнд ашиглах нь сэдэвт үзүүлэх сургалт боллоо

АХБ-ны ХАА Хөдөөгийн Хөгжил Төслийн Техник Туслалцааны төслийн хүрээнд ХААИС-ын Агробиологийн Сургуулийн Профессоруудын багаас Бридж Группын Япон монголын хамтарсан Эверидэй Фарм хүлэмжийн аж ахуй дээр хийгдэж буй таримлын тоос хүртээлтийн судалгааны ажлын явц, үр дүнг танилцуулсан "Хүлэмжийн Гүзээлзгэнэ, Лоолийн тоос хүртээлтэнд балт зөгийг ашиглах нь" сэдэвт гүзээлзгэнэ, лооль, өргөст хэмхийн тоос хүртээлтийн судалгааны дүнг танилцуулах өдөрлөг сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2018.09.19 | Зөгийн аж ахуй | admin | 200 | 1

Зөгийн аж ахуйг дэмжигч байгууллагуудын уулзалт 2018 оны- 07 сарын 17- 18 ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл Тосгонд зохион байгуулагдлаа.

Монголын зөгийн аж ахуйг дэмжигч байгууллагуудын уулзалт 2018 оны- 07 сарын 17- 18 ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл Тосгонд зохион байгуулагдлаа. Уулзалтаар Монголын зөгийн аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, “Аравт” зөгийн загвар аж ахуйтай танилцлаа. Уг уулзалтыг Монголын зөгийчдийн нийгэмлэг, “Аравт” бизнесийн нэгдэл зохион байгуулсан бөгөөд уулзалтанд УМЭАЦТЛ, МЭ-ийн ЭШХ, АХБ, ЕХ-ийн төслүүдийн төлөөлөл, бизнесийн болон ОН-ийн ТББ-ийн 10 гаруй төлөөлөл оролцлоо.

2018.07.19 | Зөгийн аж ахуй | admin | 182 | 0