Зөгийн аж ахуй

2019-03-28. АХБ ны ХАА өртгийн сүлжээг дэмжих төслөөс " Зөгийн бэлчээрийн зохистой менежмент" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

2019-03-28. АХБ ны ХАА өртгийн сүлжээг дэмжих төслөөс " Зөгийн бэлчээрийн зохистой менежмент" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Сургалт хоршоологчдын холбооны байрны 4 давхарт болж байгаа ба сургалтыг Доктор Г.Очирбат, Х.Отгонбаяр, Н.Тогтохбаяр, Г. Удвал нар удирдан явуулж байна. Сургалтанд төслийн ТОААН-ийн бэлтгэн нийлүүлэгчид, зөгийн аж ахуй эрхлэгч 60 гаруй төлөөлөл хот хөдөөнөөс оролцож байна.Сургалтын үеэр зөгийчиддөө зориулан гаргасан балт болон тоост ургамалын гарын авлага номыг хоёр дахь удаагаа сайжруулан хэвлэж өглөө.

2019.03.28 | Зөгийн аж ахуй | admin | 133 | 0

2019-03-06 Зөгийчидэд зориулсан ажлын хувцасны эхний загварууд бэлэн боллоо

ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төсөлд оролцогч оёдлын салбарын үйлдвэрүүд зөгийчдэд зориулсан ажлын хувцасны загваруудыг бэлэн болголоо. Өнөөдөр загвар зохион бүтээж үйлвэрлэгч Танан Зэт ХХК-ний захирал Л.Энхзаяатай төслийн зөвлөхүүд, зөгий эрхлэгч компанийн төлөөлөл уулзаж загварт нь зөвлөлгөө өглөө.

2019.03.06 | Зөгийн аж ахуй | admin | 45 | 0

2018-12-12 "Зөгийн зонхилох өвчнүүд, хөнөөлт амьтад, тэдгээртэй тэмцэх" гарын авлага ном хэвлэгдэн гарлаа

2018-12-12 "Зөгийн зонхилох өвчнүүд, хөнөөлт амьтад, тэдгээртэй тэмцэх" гарын авлага ном хэвлэгдэн гарлаа. Уг номыг Биологийн ухааны доктор( PhD), Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор( ScD) Д.Болдбаатар, ХАА-н шинжлэх ухааны доктор(ScD) Н.Тогтохбаяр, Мал эмнэлгийн ухааны магистр Б.Батзориг, Малын их эмч С.Мөнхбаяр нар зохиожээ.

2018.12.12 | Зөгийн аж ахуй | admin | 162 | 0