Зөгийн аж ахуй

"Зөгийн бал"ны шинэ стандарт батлагдлаа.

2019-04-19. "ЗӨГИЙН БАЛ" -НЫ СТАНДАРТ MNS 6294:2019 Стандарт хэмжил зүйн газрын 2019-03-04 ны өдрийн С /08 дугаар тушаалаар батлагдлаа. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд "Зөгийн бал"ны шинэ стандартыг боловсруулах ажил хийгдсэн бөгөөд стандартыг боловсруулах үйл ажиллагааг Монголын зөгийчдийн холбооны дээд Зөвлөл ТББ-тай гэрээгээр хамтран ажиллаж гүйцэтгэлээ.Стандарт боловсруулах багт төрийн болон ТББ-ийн төлөөлөл, мэргэжилийн байгууллага, зөгийн аж ахуйн мэргэжилтэнүүд, зөгийн ААН эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 11 гишүүд оролцсон бөгөөд стандартыг шинэчлэхтэй холбоотой зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг олон удаа зохион байгуулж, санал авч шүүн хэлэлцүүлсэн.Зөгийн балны стандартыг цаашид мөрдөн хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл, УМЭАЦТЛ-ийн зөгийн аж ахуйн лабораторийн мэргэжилтэнүүд, МЭЭШХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтанууд энэхүү ажлын хэсэгт орж ажиллаж, үнэтэй санал зөвлөмжөө өгч стандартад тусгуулсан бөгөөд ажлын хэсэгт орсон багт стандартын эх хувийг өнөөдөр гардууллаа. Зөгийн балыг хэрэглэх, экспортлоход зайлшгүй шаардлагатай стандарт шинэчлэгдсэнтэй холбоотой бал шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг УМЭАЦТЛ болон МЭЭШХ-ний лабораториудад нийлүүлэн чанарын шаардлага, түүний шинжилгээний цогц байдлыг хангахад ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төсөл хувь нэмрээ орууллаа. Энэхүү стандарт 2019-оны 03-07 ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ. Стандартын талаархи мэдээллийг www.estandard.gov.mn мөн www.standard.mn www.masm.gov.mn сайтаас мэдээллийг сонирхож болно.

2019.04.19 | Зөгийн аж ахуй | admin | 495 | 0

ЗӨГИЙЧДИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА 2019 оны 4-р сарын 18

ЗӨГИЙЧДИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА 2019 оны 4-р сарын 18 Дээрх сургалтыг явуулах сонирхолтой эрх бүхий байгууллагыг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагаас өмнө хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

2019.04.18 | Зөгийн аж ахуй | admin | 125 | 0

2019-03-29. "Зөгийн бүлийг ургамалын тоос хүртээлтэнд ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх" сургалтыг зохион байгуулж байна.

2019-03-29. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслөөс "Зөгийн бүлийг ургамалын тоос хүртээлтэнд ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх" сургалтыг зохион байгуулж байна.Сургалтанд хүлэмжийн аж ахуйд ялангуяа гүзээлзгэнэ, улаан лооль, өргөст хэмхийн хүлэмжинд зөгийг тоос хүртээлтэнд ашиглах талаар төслөөс санхүүжүүлэн хийгдсэн судалгааны үр дүнг танилцуулахаас гадна газар тариалангийн салбарт зөгийг тоос хүртээлтэнд ашиглах боломжийн талаар туршлага солилцоно. Семинартг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, зөгийн салбарын зөвлөх Н.Тогтохбаяр, Монголын зөгийчдийн холбооны дээд зөвлөл ТББ-ийн төлөөлөл Занданхүү, П.Шүрэнцэцэг мөн ХААИС-ын судлаачдийн багийнхан илтгэл тавьж оролцлоо.

2019.03.29 | Зөгийн аж ахуй | admin | 191 | 0