Зөгийн аж ахуй

Зөгийн эрүүл мэнд эм бэлдмэлийн судалгааны төвийн нээлт боллоо.

2015-05-22. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл нь зөгийн аж ахуйн салбар түүний дотор зөгийн мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа, дотоодын эмийн үйлдвэрлэлийг дэмжиж ажилладаг билээ. Өнөөдөр АХБ-ны төслийн шугамаар МЭЭШХ-д нийлүүлэгдэж буй зөгийн аж ахуйн "Зөгийн эрүүл мэнд, эм бэлдмэлийн судалгааны төв" лабораторийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.

2019.05.22 | Зөгийн аж ахуй | admin | 112 | 0

“ЗӨГИЙН АРЧИЛГАА, МАЛЛАГААНЫ ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ “ СУРГАЛТЫН ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2019-05-06 “ЗӨГИЙН АРЧИЛГАА, МАЛЛАГААНЫ ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ “ СУРГАЛТЫН ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА 2019 оны 5-р сарын 3 Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА8960 МОN техник туслалцааны төслийн нэг зорилтот салбар бол зөгийн аж ахуйн салбар юм. Техник туслалцааны үйл ажиллагааны хүрээнд төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүд, зөгийчид, зөгийн фермерүүд, бал бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр танхимын болон үзүүлэх сургалт, судалгаа, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлон төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд зөгийчид, зөгийн аж ахуй эрхлэгчид, сонирхогчдод зориулсан “Зөгийн арчилгаа, маллагааны технологи, менежмент” сургалтын цуврал видео хичээл бэлтгэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон байгууллага, хувь хүн, хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

2019.05.07 | Зөгийн аж ахуй | admin | 30 | 0

"Зөгийн бал"ны шинэ стандарт батлагдлаа.

2019-04-19. "ЗӨГИЙН БАЛ" -НЫ СТАНДАРТ MNS 6294:2019 Стандарт хэмжил зүйн газрын 2019-03-04 ны өдрийн С /08 дугаар тушаалаар батлагдлаа. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд "Зөгийн бал"ны шинэ стандартыг боловсруулах ажил хийгдсэн бөгөөд стандартыг боловсруулах үйл ажиллагааг Монголын зөгийчдийн холбооны дээд Зөвлөл ТББ-тай гэрээгээр хамтран ажиллаж гүйцэтгэлээ.Стандарт боловсруулах багт төрийн болон ТББ-ийн төлөөлөл, мэргэжилийн байгууллага, зөгийн аж ахуйн мэргэжилтэнүүд, зөгийн ААН эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 11 гишүүд оролцсон бөгөөд стандартыг шинэчлэхтэй холбоотой зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг олон удаа зохион байгуулж, санал авч шүүн хэлэлцүүлсэн.Зөгийн балны стандартыг цаашид мөрдөн хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл, УМЭАЦТЛ-ийн зөгийн аж ахуйн лабораторийн мэргэжилтэнүүд, МЭЭШХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтанууд энэхүү ажлын хэсэгт орж ажиллаж, үнэтэй санал зөвлөмжөө өгч стандартад тусгуулсан бөгөөд ажлын хэсэгт орсон багт стандартын эх хувийг өнөөдөр гардууллаа. Зөгийн балыг хэрэглэх, экспортлоход зайлшгүй шаардлагатай стандарт шинэчлэгдсэнтэй холбоотой бал шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг УМЭАЦТЛ болон МЭЭШХ-ний лабораториудад нийлүүлэн чанарын шаардлага, түүний шинжилгээний цогц байдлыг хангахад ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төсөл хувь нэмрээ орууллаа. Энэхүү стандарт 2019-оны 03-07 ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ. Стандартын талаархи мэдээллийг www.estandard.gov.mn мөн www.standard.mn www.masm.gov.mn сайтаас мэдээллийг сонирхож болно.

2019.04.19 | Зөгийн аж ахуй | admin | 128 | 0