Ноос ноолуур

Сүлжмэл, нэхмэл, бүтээгдэхүүн "Монголын хаан ширхэгт" тэмдэгт стандарттай болно

"Монголын хаан ширхэгт" тэмдэгт сүлжмэл, нэхмэл, бүтээгдэхүүний чанарын стандартуудыг боловсруулж батлуулах ажлын гэрээг "Монголын ноос ноолуурын холбоо" ТТБ -тай энэ өдөр үзэглэлээ.

2019.06.04 | Ноос ноолуур | admin | 137 | 0

2019-05-02. Зөвлөх үйлчилгээний багийнхантай уулзав

2019-05-02. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн багийнхан ноос ноолуурын салбарын Монголын Хаан ширхэгт гэрчлэх тэмдгийг баталгаажуулах явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, МННХ-д баталгаажуулалтын процесс, менежментийн талаар сургалт зөвлөлгөө өгөхөөр гэрээ хийн ажиллах гэж байгаа Эс Эф Си Эс /SFCS/ ХХК-ийн төлөөлөлтөй уулзалт хийлээ. Уулзалтанд Эс Эф Си Эс /SFCS/ ХХК-ийн захирал Л.Тунгалаг, мэргэжилтэн Д.Оюундарь мөн төслийн зүгээс зохицуулагч Т.Энхжаргал, ноос ноолурын салбарын үндэсний зөвлөх Ц.Хишигжаргал нар байлцав. Уулзалтаар зөвлөх үйлчилгээний цар хүрээ, хийгдэх ажлууд тайлангийн талаар харилцан ярилцаж санал солилцсон бөгөөд МННХ- дээр очиж тус төрийн бус байгууллгатай хамтран ажиллах төлөвлөгөөний талаар ярилцлаа.

2019.05.02 | Ноос ноолуур | admin | 82 | 0

2019-03-15 Хөвсгөл аймагт ноолуурын "Түүхий эдийн бэлтгэлд хэвшүүлэх зохистой дадал, олон улсын стандарт" сургалт зохион байгуулав.

2019_03_15. АХБ-ны Нэмүү өртгийг дэмжих төсөл, ТОААН Жинст мөрөн ХХК, Хөвсгөл АБАХ хамтран "Түүхий эдийн бэлтгэлд хэвшүүлэх зохистой дадал, олон улсын стандарт" сэдвээр ахисан шатны сургалтыг ноолуурын салбарын ОУ-ын зөвлөх Roy Kettlewell, төслийн үндэсний зөвлөх Хишигсүрэн болон бусад багш нар удирдан явууллаа. Сургалтанд 5 сумын малчид, 7 хоршооны төлөөлөл хамрагдлаа.

2019.03.18 | Ноос ноолуур | admin | 52 | 0