Төслийн мэдээлэл

2019-04-12 Төслийн чанарын удирдлагын сургалт дотоод аудитын сургалаар үргэлжилж байна

2019-04-12. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан "Чанарын удирдлагын цогц сургалт"- дотоод аудитын сургалтаар үргэлжилж байна. Энэ сургалт 4-р сарын 10-12 хүртэл 3 хоног үргэлжилэх ба амжилттай оролцогсод гэрчилгээтэй төгсөх юм. Сургалтанд ТОААН-ын зөгий, чацаргана,махны боловсруулах үйлдвэрүүд тэдгээрийн бэлтгэн нийлүүлэгч нар оролцолж байна. Сургалт зөвлөх үйлчилгээний ICG ХХК-ний Аюуд Товерийн байранд явагдаж байна.ТА-8960-MON төслийн зохицуулагч Т.Энхжаргал сургалтанд оролцогсодтой уулзаж, цаашдын ажлын төлөвлөлт, компаниудад хийгдэх дотоод гадаад аудитын талаар санал солилцож, хамтран ажиллалаа.Сургалтыг Эко национал ХХК-ны сургагч багш Нямгарав,Т. Индра нар удирдан явуулж байна.

2019.04.12 | Төслийн мэдээлэл | admin | 45 | 0

2019-04-10 Зөвлөх сонгон шалгаруулах тухай

2019-04-10 ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ Азийн Хөгжлийн Банкны Техник туслалцааны хүрээнд ТА-8960 МОН: “Хөдөө аж ахуйннэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн хүрээнд үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн чадавхийг сайжруулах чиглэлээр олон талт хамтын үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хаан Ширхэгт гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн итгэмжлэлийн үйл ажиллагаанд шаардагдах техникийн баримт бичигболовсруулах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөхийг (хувь хүн) мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2019.04.10 | Төслийн мэдээлэл | admin | 122 | 0

2019-04-09 Чацарганы салбарын ТОААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх Обзерв ХХК-ны төлөөлөлтөй уулзав.

2019-04-09. ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төслийн багийнхан Обзерв консалтинг ХХК-ний зөвлөх үйлчилгээний багийнхантай уулзаж, төслийн чацарганы салбарынханд зориулан явуулах чанарын менежмент, хүнсний чанар аюулгүй байдлын цогц сургалтын ажлын төлөвлөгөө, тайлан, цаашдын ажил, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Уулзалтанд TA8960:MON төслийн зохицуулагч Т.Энхжаргал, чацарганы салбарын мэргэжилтэн Б. Дорждэрэм, бизнес хөгжлийн мэргэжилтэн У.Туул, Обзерв ХХК-ний зөвлөх мэргэжилтэн Д. Мөнхбаяр, Г.Золзаяа нар байлцлаа.

2019.04.09 | Төслийн мэдээлэл | admin | 69 | 0