Төслийн мэдээлэл

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ Огноо: 2019-04-22 Азийн Хөгжлийн Банкны Техник туслалцааны хүрээнд ТА-8960 МОН: “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн хүрээнд үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн чадавхийг сайжруулах чиглэлээр олон талт хамтын үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хаан Ширхэгт гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн итгэмжлэлийн үйл ажиллагаанд шаардагдах техникийн баримт бичиг боловсруулах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөхийг (хувь хүн) мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2019.04.22 | Төслийн мэдээлэл | admin | 125 | 0

2019-04-18 Ойрхи дорнодын махны зах зээлийн судалгааг хийж буй зөвлөх үйлчилгээний багийнхантай уулзав

2019-04-18. "Ойрхи дорнодын махны салбарын зах зээлийн судалгаа"-г хийхээр зөвлөх үйлчилгээний тендерт ялсан АРНА ХХК-ийн зөвлөхүүдтэй төслйин багийнхан уулзалдлаа. Махны зах зээлийн судалгааны ажлын явц, судалгааны ажлын хамрах хүрээ, судалгааны төлөвлөлт, ажлын явц, санхүүжилт, цаашдын үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж,санал солилцов. Уулзалтанд АРНА ХХК-ний төслийн удирдагч К.Сайран, судлаач мэргэжилтэн Е.Тилеубек, А.Досымбек мөн ХАА,хөдөөгийн хөгжлийн Нэмэлт санхүүжилт төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, махны салбарын мэргэжилтэн Б.Энхтуяа, бизнес хөгжлийн мэргэжилтэн У.Туул нар байлцав

2019.04.18 | Төслийн мэдээлэл | admin | 87 | 0

2019-04-17. Чацарганы салбарт сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийнхантай уулзав

2019-04-17. Чацарганы салбарын ААН-д Хүнсний чанар аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх сургалт зохион байгуулахаар төслийн тендерт шалгарсан Observe Consulting ХХК-ны төлөөлөлтөй төслийн удирдлага, чацарганы салбарын мэргэжилтэн уулзаж санал солилцлоо. Уулзалтаар төслийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцаж,санал солилцов. Уулзалтанд Observe Consulting ХХК-ны захирал Т.Пүрэвхатан, мэргэжилтэн Д.Мөнхбаяр, Г.Золзаяа мөн ХАА-н хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, чацарганы салбарын мэргэжилтэн Б.Дорждэрэм нар байлцав.

2019.04.18 | Төслийн мэдээлэл | admin | 38 | 0