Төслийн мэдээлэл

2019-04-10 Зөвлөх сонгон шалгаруулах тухай

2019-04-10 ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ Азийн Хөгжлийн Банкны Техник туслалцааны хүрээнд ТА-8960 МОН: “Хөдөө аж ахуйннэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн хүрээнд үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн чадавхийг сайжруулах чиглэлээр олон талт хамтын үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хаан Ширхэгт гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн итгэмжлэлийн үйл ажиллагаанд шаардагдах техникийн баримт бичигболовсруулах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөхийг (хувь хүн) мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2019.04.10 | Төслийн мэдээлэл | admin | 97 | 0

2019-04-09 Чацарганы салбарын ТОААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх Обзерв ХХК-ны төлөөлөлтөй уулзав.

2019-04-09. ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төслийн багийнхан Обзерв консалтинг ХХК-ний зөвлөх үйлчилгээний багийнхантай уулзаж, төслийн чацарганы салбарынханд зориулан явуулах чанарын менежмент, хүнсний чанар аюулгүй байдлын цогц сургалтын ажлын төлөвлөгөө, тайлан, цаашдын ажил, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Уулзалтанд TA8960:MON төслийн зохицуулагч Т.Энхжаргал, чацарганы салбарын мэргэжилтэн Б. Дорждэрэм, бизнес хөгжлийн мэргэжилтэн У.Туул, Обзерв ХХК-ний зөвлөх мэргэжилтэн Д. Мөнхбаяр, Г.Золзаяа нар байлцлаа.

2019.04.09 | Төслийн мэдээлэл | admin | 43 | 0

2019-04-02. ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

2019-04-02 Зөвлөх сонгон шалгаруулах тухай. ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд “Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн хөгжүүлэх, баталгаажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт хамтын үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хаан Ширхэгт гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавигдах техникийн баримт бичиг боловсруулж, хүний нөөцийг чадавхжуулах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2019.04.02 | Төслийн мэдээлэл | admin | 171 | 0