Төслийн мэдээлэл

2018-05 сарын 30 ны өдөр Глобал Коммунитиес ОУБ-ын санаачлагаар "Сүүний салбарын мэдээллийн индэр"- уулзалт зохион байгуулагдлаа.

Өнөөдөр 2018-05 сарын 30 ны өдөр Глобал Коммунитиес ОУБ-ын санаачлагаар "Сүүний салбарын мэдээллийн индэр"- уулзалт Кемпински Хаан Палас зочид буудалд зохион байгуулагдлаа. Уулзалтаар Сүүнйи салбарын хөгжлийн өнөөгийн байдал, хамтын ажиллагаа, салбарын мэдлэг мэдээллийн индэрийн талаархи танилцуулага,ТА СҮҮГЭЭ УУСАН УУ уулзалтын хэрэгцээ, ач холбогдол, Монголын сүүний салбарын гадаад хамтын ажиллагаа, хамтын ажиллагааны санал санаачлагын талаар илтгэл тавигдаж, чөлөөт ярилцлага боллоо

2018.05.30 | Төслийн мэдээлэл | admin | 100 | 1

Пермакультур Хөгжил ХХК дээр ажиллалаа

АХБ-ны ХАА өртгийн сүлжээ төслийн техник туслалцааны багийн зөвлөхүүд Зөгийн аж ахуйн Пермакультур хөгжил ХХК дээр ажиллалаа. Уулзалтанд Пермакультур Хөгжил ХХК-ны захирал Буянбат, Менежер Шүрэнцэцэг, төслийн зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэлийн ОУ-ын зөвлөх Peter Reilly, зөгийн салбарын зөвлөх мэргэжилтэн Н.Тогтохбаяр, бизнес хөгжлийн мэргэжилтэн У.Туул нар байлцлаа.

2018.05.08 | Төслийн мэдээлэл | admin | 111 | 0

Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр компаниудтай уулзалт хийлээ.

АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн техник туслалцааны багийнхан Пермакультур ХХК, Монос Фүүд ХХК, Михачи ХХК-ны төлөөлөлтөй уулзаж, үйл ажиллагаатай танилцлаа.

2018.05.08 | Төслийн мэдээлэл | admin | 380 | 1