Төслийн мэдээлэл

2018-12-17 нд АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслөөс чацарганы салбарын ТОААН-д зориулсан технологийн сургалтыг зохион байгуулна.

2018-12-14. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслөөс чацарганы салбарын ТОААН-д зориулсан технологийн сургалтыг 2018-12 сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулна.Сургалтыг МЖЖХ-ны удирдлага, хүнсний технологийн сургуулийн багш нар удирдан явуулах бөгөөд сургалт Сити Тауэр-ийн 2-р давхрын хурлын зааланд зохион байгуулагдана. Харилцах утас -77116610

2018.12.14 | Төслийн мэдээлэл | admin | 38 | 0

2018-12 сарын 17нд Зөгийн аж ахуйн салбарын дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.

ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн баг Зөгийн аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй сургалт, судалгааны ажлуудыг гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд дээрхи ажлуудын явц үр дүнг хэлэлцэхээр дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

2018.12.11 | Төслийн мэдээлэл | admin | 101 | 0

2018-12-13-14. Зөгийн аж ахуйн сургагч багш нарт зориулсан сургалт зохион байгуулна.

2018-12-13-14 нд Зөгийн аж ахуйн сургагч багш нарт зориулсан сургалт зохион байгуулна. Сургалт нь зөгийн аж ахуйн сургагч багш нар зөгийг улирлаар арчлан, үржүүлэх, зөгийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг эзэмшүүлэх зорилготой бөгөөд, тэд зөгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, балны чанарыг баталгаажуулахад зөвлөмж өгөх чадвартай болно.Сургалтанд ТОААН, төрийн бус байгууллага, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төвийн мэргэжилтнүүд оролцоно.

2018.12.11 | Төслийн мэдээлэл | admin | 129 | 0