Малчид, малын эмч нарт зориулсан гарын авлага боловсруулах, видео хичээл бэлтгэх үндэсний зөвлөх сонгон шалгаруулах УРИЛГА
Огноо: 2019 оны 03 дүгээр сар 12
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн техник туслалцааны хүрээнд “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА8960 MON төсөл малчид, орон нутгийн малын эмч нарт зориулсан гарын авлага боловсруулах, мах боловсруулах үйлдвэрлэлийн ажиллагсад, малын эмч нарт зориулсан видео сургалтын материал бэлтгэх үндэсний Зөвлөх сонгон шалгаруулах тул салбарын мэргэжилтнүүдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг анкет, мэргэжил, ажлын туршлагыг нотлох материалын хамтаар 2019.03.19-ны өдрийн 12 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
2019.03.13
|
Төслийн мэдээлэл
|
admin
|
99
|
0