Ноос ноолуур

Ноос ноолуур 

МАЛЧИД, БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧИДЭД ЗОРИУЛСАН ВИДЕО ХИЧЭЭЛ- ADB TA-8960:MON ТӨСӨЛ
1.Ямааны ноолуур бэлтгэх



2.Сарлагын хөөвөр бэлтгэх



3.Хонины ноос бэлтгэх



4.Тэмээний ноос бэлтгэх


 - Ноолуур боловсруулах Говь ХК үйлдвэрийн тухай

НООЛУУРЫН АЖ АХУЙ,БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД- ВИДЕО ХИЧЭЭЛ МЭДЭЭЛЭЛ / Гарчиг бүр дээр дарж үзнэ үү/
- Говь ХК-ний үйлдвэрлэл
- Говь үйлдвэрийн тухай мэдээлэл
- Говь үйлдвэрийн пальто үйлдвэрлэл
- Говь үйлдвэрийн бүтээгдэхүүн
- Монголд үйлдвэрлэв-Бүтээгдэхүүн
- Ноос ноолуурын анхан шатны боловсруулах ажилчин бэлтгэл 

САЛБАРЫН СУДАЛГААНЫ МАТЕРИАЛУУД
-Сарлагын хөөврийн дэд салбарын нэмэгдсэн өртгийн сүлжээний шинжилгээний тайлан
HTML Content HTML Content HTML Content
НООС, НООЛУУР
Монголын Ноос ноолуурын салбар нь уул, уурхайгаас бусад нийт экспортын 36 хувийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой салбаруудын нэг юм. Ноос, ноолуурын салбарын нийт борлуулалт 2010 онд 144. 600 тэрбум төгрөг байхад 2015 онд 327900 тэрбум  төгрөг буюу 2 дахин их (220 хувь) болж  өссөн байна. 
Тахирмаг 1: Ноос ноолуурын салбарын борлуулалт ( 2010-2015, тэрбум төг)  Эх сурвалж: Монголын Үндэсний Статистикийн Газар
Гэхдээ, эцсийн  бэлэн бүтээгдэхүүний эзлэх хувь нь хагас боловсруулсан бүтээгдэхүүний хувьтай жишиж үзэхэд  нийт үйлдвэрлэлийн 10 хүрэхгүй хувийг эзэлсэн хэвээр байна. Зах зээлийн нийлүүлэтийн хувьд самнасан ноос, ноолуур дийлэнхи хувь (80%)-ийг эзэлж байна. 
2016 оны байдлаар ноолууран бэлэн  бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 31. 0  сая ам доллар хүрсэн бөгөөд өмнөх онтой харьцуулахад 20 хувиар өссөн ба үүний 56 хувийг тэргүүлэх үйлдвэрлэгч болох “Говь” ХК  гүйцэтгэв.
 Ноолууран бэлэн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн борлуулалтын 50 гаруй хувийг гадаадын жууллагчдын худалдан авалтаас бүрдүүлж байна.
 Тус салбарт нийт 347 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа  бөгөөд ойролцоогоор 10000 хүн ажиллаж байна.  Түүхийн ноолуурын зах зээлийн борлуулалт сүүлийн 5 жилийн байдлаар тогтвортой байгаа бөгөөд жилийн дундаж нийлүүлэлтийн хэмжээ 7,000 тонн байна. Энэ нь дэлхийн зах зээл дэх нийт үйлдвэрлэлийн 40%-ийг эзэлж байна.  Түүхий ноолуурын зах зээлийн нэгжийн үнэ сүүлийн 5 жилд 60,000-70,000 төгрөгийн үнэтэй байсан боловч энэ оны байдлаар ( 2017 оны 4-р сар) 100,000 төгрөг хүртэл өсөж байна.   Ноолуурын салбарын хамгийн тулгамдаж буй асуудал бол чанарт харгалзсан үнийн тогтолцоо байхгүйгээс малчид түүхий эдээ БНХАУ руу экспортолдог бөөний худалдаачдад нийлүүлдэг юм.
Экологийн цэвэр хольцгүй  болон нүүдлийн ахуйн өвөрмөц шинжийг илэрхийлэх  Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүний гадаад брэндийг хөгжүүлэхийн тулд салбарын   үйлдвэрүүд  судалгаа, хөгжлийн  төслийн ажлуудыг хийж  байна. Одоогийн  байдлаар “Gobi Mongolian Сashmere”, ”Gobi Organic cashmere”, “Yama cashmere”, “Nans cashmere”, ”Hunnu”, ”Goyo” зэрэг брэндийг бий болгон ажиллаж байна.
Өмнө хэрэгжүүлсэн “Хөдөө аж ахуй бүтээгдэхүүний маркетинг, брэндинг хөгжүүлэх” техник туслалцааны  төсөл  нь  Монголын Хаан ширхэгт (МХШ) гэрчлэх тэмдгийг  Монгол улс болон олон улсын оюуны өмчийн газар бүртгүүлж, улмаар түүний бүтэц тогтолцоо, үйл ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавьсан.  Монгол улсын “БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ” хуульд зааснаар  гэрчлэх тэмдгийн онцгой эрхийг Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яам ( ХХААХЯ) эзэмшиж байна.
Дээрх Техник тусалцааны төсөл дууссны дараа 2015 онд Монголын Хаан ширхэгт”-ийн хэрэгжихтэй холбогдсон стандартуудыг баталсан байна. Үүнд:
  • Ямааны хялгасыг ялгасан ноолуур (MNS3683:2015) стандарт
  • Сарлагийн хялгасыг ялгасан хөөвөр (MNS5248:2015) стандарт
  • Тэмээний хялгасыг ялгасан ноос (MNS4950:2015) стандарт
  • Одоогийн тавигдаж байгаа зорилт бол тусгайлсан бүтээгдэхүүнд зориулан Монголын Хаан ширхэгтийг батлан, гэрчилж олгох журам боловсруулах явдал юм..
Ноолуурын үнэ 98 мянган төрөгт хүрэв