Адуу

Монгол адуу

Манай улсын мал аж ахуйн нийт бvтээгдхvvний 10, махны 10.4 буюу 34.5 мянган тонн, сvvний 7.0 хувь буюу 8.0 сая литрийг адууны аж ахуйгаас бэлтгэж байна. Нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч сайн таргалсан vедээ 400 гаруй кг жин татдаг. Монгол адууны махны нядалгын гарц 52-56 хувь, илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагvй тосны хvчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг vйлчилгээтэй.Гvvний хоногийн саам зуны улиралд 7.5 литр. Жилд дунджаар 1.0-1.2 сая тн айраг vйлдвэрлэдэг зэрэг нь эмчилгээ сувиллын ихээхэн ач холбогдолтой. Жилд дунджаар 42.5 мянган тонн адууны мах бэлтгэсэнээс vйлдвэрийн аргаар 12.0 мянган тонныг бэлтгэж 2.7 мянган тонн мах экспортолдог байна. Монгол улс 3.0 саяорчим адуутай бөгөөд түүний дотор галбир, бие цогцос, тэсвэр хатуужил, хурдлах чадвар, ашиг шимийн онцлог ялгаатай Тэс, Дархад, Галшар омгийн адуу байдаг.