“ЗӨГИЙН АРЧИЛГАА, МАЛЛАГААНЫ ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ “ СУРГАЛТЫН ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2019-05-06 “ЗӨГИЙН АРЧИЛГАА, МАЛЛАГААНЫ ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ “ СУРГАЛТЫН ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА 2019 оны 5-р сарын 3 Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА8960 МОN техник туслалцааны төслийн нэг зорилтот салбар бол зөгийн аж ахуйн салбар юм. Техник туслалцааны үйл ажиллагааны хүрээнд төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүд, зөгийчид, зөгийн фермерүүд, бал бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр танхимын болон үзүүлэх сургалт, судалгаа, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлон төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд зөгийчид, зөгийн аж ахуй эрхлэгчид, сонирхогчдод зориулсан “Зөгийн арчилгаа, маллагааны технологи, менежмент” сургалтын цуврал видео хичээл бэлтгэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон байгууллага, хувь хүн, хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
 Дэлгэрэнгүй...
2019-05-02. Зөвлөх үйлчилгээний багийнхантай уулзав
2019-05-02. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн багийнхан ноос ноолуурын салбарын Монголын Хаан ширхэгт гэрчлэх тэмдгийг баталгаажуулах явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, МННХ-д баталгаажуулалтын процесс, менежментийн талаар сургалт зөвлөлгөө өгөхөөр гэрээ хийн ажиллах гэж байгаа Эс Эф Си Эс /SFCS/ ХХК-ийн төлөөлөлтөй уулзалт хийлээ. Уулзалтанд Эс Эф Си Эс /SFCS/ ХХК-ийн захирал Л.Тунгалаг, мэргэжилтэн Д.Оюундарь мөн төслийн зүгээс зохицуулагч Т.Энхжаргал, ноос ноолурын салбарын үндэсний зөвлөх Ц.Хишигжаргал нар байлцав. Уулзалтаар зөвлөх үйлчилгээний цар хүрээ, хийгдэх ажлууд тайлангийн талаар харилцан ярилцаж санал солилцсон бөгөөд МННХ- дээр очиж тус төрийн бус байгууллгатай хамтран ажиллах төлөвлөгөөний талаар ярилцлаа.
 Дэлгэрэнгүй...
2019-04-28/29 Увс аймагт чацарганы тариаланч, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан сургалт боллоо.
2019-04 сар 28-29 нд АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн багаас чацарганы салбарын тариаланчид, бэлтгэн нийлүүлэгч нарт зориулсан ХАА-н зохистой дадлын сургалтыг Увс аймгийн Улаангом хотод 04-р сарын 28- наас 29- ны өдрүүдэд 2 өдрийн талбай ба танхимын хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Улаангом чацаргана тариалагчид, бэлтгэн нийлүүлэгчид кластерийн гишүүд 50 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтыг ХААИС-ын багш Д.Хандсүрэн, УХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг нар удирдан явуулсан бөгөөд төслийн зохицуулагч Т.Энхжаргал,төслийн чацарганы салбарын зөвлөх мэргэжилтэн Б.Дорждэрэм нар төслийн танилцуулага болон цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулага хийж, тариаланчдын хамтын ажилагааны боломжууд, санал хүсэлтийг хүлээн авлаа.
 Дэлгэрэнгүй...
2019-04-30 Оёдлын салбарынханд "Хувцасны загвар зохион бүтээлтийн чанар, хувцасны согог" сэдэвт сургалт зохион байгууллаа.
2019-04- 29. АХБ ны ХАА нэмүү өртгийн сүлжээ төслийн оёдлын салбарын ТОААН-ын мэргэжилтэнүүдэд зориулсан "Хувцасны загвар зохион бүтээлтийн чанар,хувцасны согог" нэртэй сургалт Сити Тауэрийн 2-р давхарын хурлын зааланд явагдаж байна. Сургалтанд ТОААН-ын 20 гаруй төлөөлөл, загвар зохин бүтээгчид үйлдвэрийн удирдлагууд оролцож байгаа ба сургалтыг ШУТИС, ҮТС-ын ахлах багш,доктор PhD Д.Буяндэлгэр, төслийн оёдлын салбарын зөвлөх М.Баяр нар удирдан явуулж байна.
 Дэлгэрэнгүй...




Мэдээ мэдээлэл

5/7/2019 12:00:00 AM
ЗӨГИЙЧДИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА Төслийн хүрээнд зорилтот бүлэгт зохион байгуулсан сургалтуудыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс баталгаажуулсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөртэй харьцуулахад үүний 80-аад хувийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа болно. Төсөлд хамрагдсан 39 зөгийчин, 15 зөвлөх багш нарын мэргэжлийн ур чадварыг баталгаажуулах зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сургалтын үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангасан болон гэрчилгээ авсан сургалтын байгууллагуудаас сонгон шалгаруулж хамтран ажиллана. Эрх бүхий байгууллагатай хамтран сургалтын хөтөлбөрт тусгагдсан зайлшгүй шаардлагатай сэдвүүдээр зорилтот бүлэгт сургалт зохион байгуулж оролцогчдод ур чадварын гэрчилгээ олгуулна. Дээрх сургалтыг явуулах сонирхолтой, эрх бүхий байгууллагыг 2019 оны 05 дүгаар сарын 20-ны өдрийн 12 цагаас өмнө хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Танд хэрэгтэй

Ардын чөлөөт индэр
2018.10.03

ТА ЭНЭ ИНДЭРИЙГ ЧӨЛӨӨТӨЙ АШИГЛАЖ БОЛНО

У.Туул

Унших

Ярилцлага
2018.05.10

”Баяжуулсан хүнсний тухай хууль” батлагдлаа. Өнгөрөгч долоо хоногт парламентаар УИХ гишүүн А. Ундраа санаачилсан Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан. Энэ нь манай улсад анх удаагаа хүнс баяжуулах эрх зүйн орчныг бий болгосон гэсэн үг юм. Хуулийн гол агуулга хийгээд энэ хуулийг баталсны ач холбогдол нь юу болох талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн А.Ундраагаас тодрууллаа.

У.Туул

Унших

Хэлэлцүүлэг
2018.01.10

АХБ ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ХАА өртгийн сүлжээг дэмжих төслийн Техник туслалцааны баг нь төслөөс гаргасан санаачлага болон, хамтран ажиллагч зарим байгууллагуудын хүсэлтээр зөгийн салбарын мэдлэг мэдээлэл солилцох дугуй ширээний уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 04, 12 дугаар сарын 25 -нд тус тус нийт 3 удаа зохион байгуулаад байна.

.Admin

Унших

Мэргэжилтэний зөвлөгөө
2018.05.16

Зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний зөвлөх Peter Reilly хүнсний үйлдвэрүүдэд очиж ажилласан бөгөөд шингэн бүтээгдэхүүнийг хуурайшуулах технологи болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх талаар мэргэжилтэний зөвлөлгөөг өгч ажиллалаа.

.Admin

Унших

Сургамж туршлага
2018.06.01

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс) Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд)

У.Туул

Унших

Асуудал шийдэх санаа
2018.06.30

“Дижитал хөдөө аж ахуйн бизнес” сэдэвт олон улсын семинар 2018 оны 6 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөгчид оролцож буй тус семинарыг Монголын Бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын холбоо, МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, SECIM Нэмүү өртгийн сүлжээ төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Дижитал хөдөө аж ахуйн бизнесийн талаар ойлголт өгөх, хөдөө аж ахуйд дижитал технологийг хэрхэн нэвтрүүлэх, амжилттай хэрэгжүүлсэн тэргүүн туршлага, загварууд, дэлхийн чиг хандлага, хөдөө аж ахуйн бизнесийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой семинарыг төгсөгчдөд Азийн бүтээмжийн байгууллагын сертификат олгоно. ДИЖИТАЛ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕС Техник, технологийн дэвшлийн эрин үед шинээр хүч түрэн орж ирж буй дижитал бизнес гэдэг ойлголт нь дотоод болон гадаад үйл ажиллагаагаа технологид суурилсан ухаалаг тогтолцоонд шилжүүлэхийг хэлдэг байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дижитал хөдөө аж ахуйг хөгжүүлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг ханган, тэжээх боломжтой гэж үздэг. Иймд сүүлийн жилүүдэд Азийн бүтээмжийн байгууллага нь үйл ажиллагааныхаа гол чиглэлийн нэгээр гишүүн орнуудын дижитал хөдөө аж ахуйн бизнесийн талаарх ойлголт, хандлага, нэвтрүүлэлтэд анхаарлаа хандуулж байна.

.Admin

Унших

Хамтран ажилах санал
2017.10.03

АРГЕНТИНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА МОНГОЛД НЭВТРЭХ БОЛОМЖ НЭЭГДЭВ Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа тус улсын Хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын албан тушаалтнуудтай хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтын үеэр Аргентины тал өөрийн Засгийн газраас хэрэгжүүлдэг техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө манай улсыг хамруулахаа мэдэгдэв. Уг хөтөлбөрт хамрагдсанаар манай улс Аргентины санхүүжилтээр тус улсын хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцах, ялангуяа малын ген, биотехнологи, био-инженерчлэл, шүлхийн эсрэг дархлаажуулалт болон бусад чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг боломж нээгдэх юм. Аргентин Улсад хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн бөгөөд мах бэлтгэл, арьс шир боловсруулалт, органик хүнсний экспортоор дэлхийд дээгүүр жагсдаг төдийгүй малын шүлхий өвчнөөс бүрэн ангижирсан орон юм. Тус улс зөвхөн 2016 онд л гэхэд дэлхийн 52 улсад өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны 200 гаруй хөтөлбөр амжилттай хэрэгжүүлээд байгаа аж.

У.Туул

Унших

Үйл явдал

 Дэлгэрэнгүй...
Санал хүсэлт
Санал асуулга
Та энэ сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна вэ?
Qpay

Сургалтын материал татаж авах.